2024 оны 04 сарын 26
Зочин
М.Баттүвшин: "Эрүүл шүд-Эрүүл хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум төгрөг зарцуулна

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалсан маш чухал үндэсний хөтөлбөр гэж үзсэн байдаг. Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчлөлтүүд. Улмаар амь насанд аюултай өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоожээ. 

Ингээд энэхүү хөтөлбөрийн талаар Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшингээс тодрууллаа.

-"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? 

-Хөтөлбөрийг 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжүүлнэ. Хөтөлбөрт 2-12 насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, шүдийг хэрхэн зөв угаах зэрэг мэдээлэл өгөх зэрэг ажил хийгдэнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар баталсан. Жилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. 

-Өмнө нь ийм хөтөлбөр хэрэгжиж байсан уу? 

-Амны хөндийн хоёр ч хөтөлбөр батлагдаж байсан. Үүнийхээ алдаа оноо, сургамж, ололт дээр үндэслээд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

-Улсын хэмжээнд хэчнээн шүдний эмч ажиллаж байна вэ?

-Улсын хэмжээнд 1195 шүдний эмч байна. Үүнээс 817 нь хувийн хэвшилд ажилладаг. Суманд шүдний эмч маш дутагдалтай. Нийт 300 гаруй суманд 40 орчим л шүдний эмч байна. Тэгэхээр хөдөө орон нутгийн хүүхдүүдийг яаж энэ хөтөлбөрт хамруулах вэ гэдэг асуудал их анхаарал татаж байгаа. Үүнд тооцоо судалгаа хийж ажиллана. Нийслэлийн шүдний эмнэлгүүдийн байршил, чадавхи, хүүхдийн тооноос хамаараад зохион байгуулалтын арга хэмжээг явуулна. 

-Шүдний эмнэлгүүдийн халдварыг бууруулах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ? 

-Маш сайн анхаарах ажлыг зохион байгуулна. Эмчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эмчилгээний өмнөх болон дараах шинжилгээг авч хяналт тавина. 

Б.Анир

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.