2024 оны 04 сарын 26
Зочин
Их аварга Хакүхо М.Даваажаргал: Би эргэн ирлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацу башё өнөөдөр Осака хотноо өндөрлөж 69 дэх Их аварга /Ёкозүна/, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар  Хакүхо М. Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртэж, Японы Эзэн хааны цомыг 38 дахь удаагаа эзэмшлээ.

Мэргэжлийн с
умо бөхийн 69 дэх Их аварга сүүлийн өдөр 1036 дахь даваагаа авч мэргэжлийн сүмо бөхийн болон өөрийнхөө хувийн рекордыг ахиулан түрүүлэв.

Хакүхо аварга Нацу башёгийн 14 дэх өдөр нутгийн бөх Озэки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдсан. Хоёр бөх 13 удаагаа таарч барилдахад аварга ес дэх удаагаа давснаар түрүүлэх болзлоо
башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө хангасан  юм.

Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Ёкозүна Харүмафүжиг ёрикири мэхээр давж 15 дахь даваагаа ав
ч, 32 насандаа нэг ч уналгүй 15 даваатай тэргүүллээ.  Түүний хувьд Нацү башед найм дахь удаагаа түрүүлж байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал  Японы Эзэн хааны цомыг хүртэх үеэр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Би эргэн ирлээ хэмээн хэлсэн юм. Тэрбээр цусны шинжилгээ өгөхөд намайг 25 настай хүний цустай байна хэмээн хэлж байсан гэдгийг онцлоод, би цаашид олон дээд амжилт тогтоохын төлөө бүх хүчээ дайчлах болно гэв.
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.