2024 оны 04 сарын 25
Зочин
Rokit Bay: Би өөрөө өөртөө л өрсөлдөгч байсаар ирсэн

Реппер Rokit Bay олон охидын зүрхийг шархлуулсан царайлаг, чадварлаг уран бүтээлчдийн нэг билээ. Анх реппер Gee-тэй хамт "Микрофоны ард" хэмээн дуулснаар олны танил болж эхэлсэн түүний хувьд анхнаасаа л чадвартай гэдгээрээ реп сонирхогчдод хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Түүний уран бүтээл бусдаас өвөрмөц байдгаараа алдартай.  Реппер залуугийн зарим дууг сонсоход сэтгэл сэрдхийлгэм байдаг нь нууц биш.

Сүүлийн үед  реппер Rokit Bay "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж мөн л өөрийн ур чадвар, урлагийн мэдрэмж сайтай гэдгээ батлаад авсан. Түүний хувийн амьдрал тэр бүр олон нийтэд ил байдаггүй ч make up хийдэг, хөөрхөн дуулчихдаг , царай зүс сайтай С.Ану гэх бүсгүйтэй нэр холбогдож сүүлд бүр аав болох сураг ч дуулдаад амжсан. Тэрээр сүүлийн оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр өөрийн баримталдаг зарчмуудаасаа хуваалцжээ. Тодруулбал,

  • Өөрөө өөртөө өрсөлдөгч байх 
  • Албаны болон хувийн ажлаа ялгаж салгах
  • Аливаа юманд анхаарал хариуцлагатай байх
  • Юмнаас авахын аваад хаяхыг нь хаях 
  • Сонирхдог зүйлдээ мөнгө зарцуулж сурах гэнэ. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.