2024 оны 04 сарын 25
Зочин
Ж.Энхбаяр: Шадар сайдын амь нас, нэр төрд халдсан асуудалд хуулийн арга хэмжээ авна

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлаар түүний Ажлын албанаас хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ үйл ажиллагааг зохион байгуулсан гэсэн мэдээлэл тархаад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна.

Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно” гэж мэдэгдлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.