2024 оны 04 сарын 20
Зочин
ГАЧУУРТ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЭМЧ А.АМАРЖАРГАЛ ЗӨВЛӨЖ БАЙНА

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Сайн байна уу. Уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдэд томуу өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Томуугаар өвдсөн хүн ханиах, найтаалгахад 7 метр зайд нян үсэрч байдаг. Иймээс томуу, томуу төст өвчнөөс та бүхэн өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж чадна.

  1. Томуу, томуу төст өвчний илрэх шинж тэмдэг
  • Хоолой өвдөж хатах
  • Толгой өвдөж ядрах
  • Ханиах найтаах
  • Хамар битүүрэх, нус гоожих
  • Халуурах бие зарайх
  • Булчингаар өвдөх
  • Цөөн тохиолдолд суулгах бөөлжих шинж тэмдэг илэрнэ.
  1. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж
  • Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийх
  • Гэртээ тогтмол цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийж хэвших
  • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
  • Гараа тогтмол савандаж угаах, спиртэнд суурилсан гар ариутгагч хэрэглэх
  • Амин дэмээр баялаг халуун хоол идэх, үүнд ялангуяа А, С аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Хүйтний улиралд тохируулан дулаан хувцаслах
  • Амны хаалт зүүх
  • Сода, давс, царвангийн уусмалаар хоолой зайлах

Хэрэв өвчилсөн тохиолдолд гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх

Өвчний шинж тэмдэг даамжирсан тохиолдолд эмнэлэгт хандан, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах

Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэхийн тулд хүүхэд багачуудад дархлаа сайжруулах цэгэн иллэгийг тогтмол хийлгэж сургах хэрэгтэй.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.