2024 оны 04 сарын 24
Зочин
Д.Амарбаясгалан: У.Хүрэлсүх, Б.Баатар нарын яриа жинхэнэ утгаараа эвлүүлэг байсан

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон Бага хурлынхаа шийдвэрийн талаар танилцуулах үеэрээ ийн мэдэдлээ.

“Танай намын дүрэмд сонгуулиар нэр дэвшигчийнхээ эсрэг ил болон далдуур ажилласан гишүүнийг намаас гарсанд тооцно гэсэн заалт байдаг. Ерөнхий сайдад нэр дэвшээд буй У.Хүрэлсүх Херо-гийн Б.Баатар нарын ярианаас нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гэдэг нь харагддаг. Өөрөө ч түүнийгээ үгүйсгэхгүй байгаа” гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Амарбаясгалан “Нэгдүгээрт, тэр яриа Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа болсон яриа гэдгийг эх сурвалжууд өөрсдөө нотолж ярьсан байдаг. Хоёрдугаарт, миний авсан мэдээллээр бол хэд хэдэн яриаг жинхэнэ утгаар эвлүүлсэн байсан. Та бүхэн мэргэжлийн хүмүүс өөрсдөө ч тунгааж байгаа биз.

Дотор болон гадаа ярьсан шуумтай яриаг эвлүүлсэн гэж Б.Баатар өөрөө ярьсан байна билээ. Би үүнийг ортой, үндэслэлтэй болов уу гэж бодож байгаа. Ер нь намын эсрэг ажилласан гэдгийг яаж нотлох вэ.Жишээ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Мөнх-Очир гэдэг хүн намаасаа нэр дэвшсэн дэвшигчийн эсрэг ярилцлага өгөөд олон нийтэд ухуулан таниулж байсан. Үүнийг жинхэнэ утгаар нь намынхаа эсрэг ажилласан гэж үздэг. Харин зохиомлоор, гүтгэлгээр намынхаа эсрэг ажилласан гэж хэлэгдэж байгаа хүнийг буруутгах боломж байхгүй” гэлээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.