2024 оны 04 сарын 19
Зочин
МУСТА Г.Мөнхбаатар: “Сувдан хөлс” үзэсгэлэн тун удахгүйн ээлтээ хийнэ

Зураач, яруу найрагч “Хөх бичиг” бичиг соёлын академийн тэргүүн МУСТА Г.Мөнхбаатарын анхны бие даасан “Сувдан хөлс” уран зургийн  үзэсгэлэн энэ сарын 23-ны 18.00 цагт Q Art галерейд нээлтээ хийнэ.

“Морины МО” нэрээр танигдсан зураач шитэд реализм буюу magic realist чиглэлээр уран бүтээлээ туурвидаг.

Тэрбээр  үзэсгэлэндээ Монгол Улсын Манлай Уяач Д.Даваахүүгийн “Цолмон халтар”, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ононгийн “Хээр”, Б.Наранхүүгийн “Ажнай шарга”, Хөвсгөлийн н.Болдбаатарын “Халиун” болон бусад уяачдын хурдан хүлгүүдийн зургийг дэлгэнэ.

Хурдан морины чинэсэн хөлсийг “Сувдан хөлс” гэдэг учраас ийнхүү үзэсгэлэнгээ нэрлэжээ.

Үзэсгэлэн долдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.