2024 оны 04 сарын 26
Зочин
Ч.Санжаадамба: Шүүгч нар нэгийг бодож байгаа байлгүй дээ

Тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Г.Ганжадад өвдөг шороодсон, үгүй хэмээн маргаан гарч байна.

Харин хөлийн цэц Ч.Санжаадамба аваргыг өвдөг шороодсон хэмээн үзсэн. Тэгвэл энэ талаар Ч.Санжаадамба аварга ТВ5 телевизэд ярилцлага өгөхдөө:

-Шүүгч нар нэгийг бодож байгаа байлгүй дээ. Жилд ганц болдог монгол наадам шүү дээ. Төв аймгийн хоёр хүн очоод шийдчихдэг ийм наадам байж болохгүй гэж бодож байна хэмээлээ.

Та бүхэн Ч.Санжаадамба аваргын өвдөг шороодсон гэх барилдлааны удаашруулсан бичлэгийг хүлээн авна уу.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.