2024 оны 04 сарын 27
Зочин
Ш.Цэрэнсамбуу: Хөхүүл ээжүүд сэтгэл гутралд өртдөг тул дааврыг тэнцвэржүүлэх хэрэгтэй

Улсын I амаржих газрын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, зөвлөх эмч Ш.Цэрэнсамбуутай ярилцлаа. Тэрбээр тус амаржих газарт 21 жил ажиллаж байгаа юм.

-Жирэмсэн эхчүүд, ураг, нярайд бүгд анхаардаг. Харин амаржсан ээжүүдэд хандсан үйлчилгээ дутмаг санагддаг. Эмэгтэйчүүдийн эмчийн хувьд энэ байдлыг хэр анзаардаг вэ?
-Ерөнхийдөө манайхан  төрөх үеийн тусламжинд гол анхаарал тавьдаг. Харин  амаржсаны дараа ээжүүд маань гэр бүлийнхнийхээ халамжинд шилждэг.  Уг нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үе гэдэг нь цогц ойлголт юм. Энэ тусламж жигд хүртээмжтэй явах учиртай.

-Яагаад  жирэмсний хяналтанд эрт ор гэдэг юм бэ?
-Хяналтанд эрт орсоноор  жирэмслэлтэнд нөлөөлөх хүчин зүйл, архаг хууч эмгэг байгаа эсэхийг тодруулж, жирэмслэлтийн явцад гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх юм. Мөн амаржсаны  дараа ямар байх нь амаржих  үеийнхээ байдлаас хамаардаг.

-Бусад улс оронд төрсний дараах хяналт асаргааг яаж хэрэгжүүлдэг юм бол?
-Өндөр хөгжилтэй орнуудад төрсний  дараах үеийн клиникүүд байдаг. Төрсний дараах 6-8 долоо хоног буюу  42 хоногт бие махбодид гарсан бүх өөрчлөлт эргээд хэвэндээ орно. Умай гэхэд 50 г жинтэй байснаа  нэг кг болтлоо томроод, буцаж хэмжээндээ очно. Дааврын өөрчлөлтүүд  эргээд  тогтворжино. Сэтгэл санаа болоод бие организм,  зүрх судас, амьсгал, шээс ялгаруулах  зэрэг бүх эрхтэн тогтолцоог хамарсан  системүүд  хэвийн байдалдаа орно. Үүнийг  төрсний дараах  хамгийн чухал  үе  гээд байгаа юм.  Төрсний дараах үе   ээжүүдийн хувьд  бас  чухал хугацаа шүү дээ.

-Саяхан нэг  судлаач амаржсаны  дараах сэтгэл гутрал монгол ээжүүдэд тохиолдож байна гэсэн дүгнэлт хийсэн байна лээ?
-Жирэмслэлт бол мэдрэл шингэний зохицуулга, дааврын нарийн хяналтанд зохицуулагддаг процесс. Энэ бүх үйл явц  төрсний дараа эргээд хэвийн байдалдаа шилждэг. Энэ бол хэвийн физиологийн үйл явц юм.  Энэ үйл явц эмгэгээр явагдахаар бие махбодь болон сэтгэл санааны өөрчлөлт гарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл жирэмсэн, төрөх, төрсний дараах үе  нарийн холбоотой. Жирэмсний явц эмгэг явагдвал төрөлтөнд, төрөлт эмгэг буюу хүндрэлтэй бол төрсний дараа үедээ нөлөөлнө гэсэн үг.

-Төрсний дараа гол анхаарах зүйл юу байх вэ?
-
Төрсний дараа гол анхаарах зүйл хөхөнд сүү орох  явц, умай хэвийн  агших, шавхрага хэвийн байх. Шавхрага үндсэндээ нэг сард шавхагдаж дуусах ёстой. Ээж болсны дараа даавар тогтворжих процесс, сэтгэл санааны өөрчлөлт байдаг. Энэ үйл явц монгол эмэгтэйчүүдэд  харьцангуй бага.  Төрсний дараах сэтгэл гутралын хам шинж хамгийн том өөрчлөлт. Сэтгэл санаанд гарч байгаа гол өөрчлөлт дааврын шалтгаантай. Төрөлт эмгэг явагдсан бол ядарсан туйлдсан, цус алдсан, уургийн дутагдалтай холбоотойгоор сэтгэл санааны өөрчлөлт хурц явагдаад байдаг.  Ийм үед гэр бүлийнхний халамж анхаарал хамгийн чухал.

-Амаржсан ээжүүд янз бүрийн л юм эрж хайцгаах юм. Саяхан  сошиалаас  нэг ээжийн захиа олж уншлаа.  “Амаржсаны дараа дархлаа сулраад ядарч сульдаад, ханиад хүрчихлээ. Хүүхдэд харшлахгүй зөөлөн найрлагатай витамин  байвал  харамгүй хэлээрэй, хүмүүсээ   гэж бичсэн байна лээ?
-Төрсний дараа ээжүүдэд санал болгох түгээмэл аминдэм, эм бэлдмэл төдийлөн элбэг биш л дээ.  Уламжлалт монгол аргаар бол шөл уулгаж, хүүхдээ арчлах,  нойр авахад нь гэрийнхэн нь тусладаг. Монголчууд л амаржсаны дараа толгойгоо алчуураар боодог. Эрс тэс уур амьсгал, ард түмний дадал заншил нөлөөтэй. Манайд бол амаржсаны дараа тусгайлан зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлдэг төвүүд алга.  Ээжүүд өөртөө анхаарахгүй, хүүхдэдээ анхаараад ядаргаанд орох нь бий. Төрсний дараа дархлаа сулардаг.  Энэ үед сүүжих  процесс, нойр дутуу байх, сэтгэл гутрал сэтгэцэд нөлөөлдөг.  Тийм учраас амаржсаны дараа  ээжүүд биедээ  анхаарах шаардлагатай байна.

Амаржсаны дараа эрдсийн солилцооны алдагдал, тамир  тэнхээ, дархлаа суларсан, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн үед даавруудын тэнцвэржилт эргэж сэргэх процессийг тогтворжуулдаг, үр дүнтэй  бэлдмэлүүдийг манай зарим эмийн компаниуд оруулж ирж байна.

Тухайлбал Германы  Денк фарм компаний  амаржсан болон хөхүүл ээжүүдэд зориулсан Ластонатал+ DHA бэлдмэл үр дүнтэй юм  билээ.  Амаржсан ээжүүд, ойрхон төрж байгаа ээжүүд, давтан  хийсвэр хагалгаагаар төрсөн ээжүүд, цус алдсан ээжүүд энэ бэлдмэлийг хэрэглэх нь тустай.                      

-Амаржсан ээжүүдийн гол асуудал юу вэ. Төрсний дараах үйлчилгээ бий болгох оролдлогууд ер нь байсан уу, шинэ эм, бэлдмэлийн сонголт бий болж байна уу?
-Төрсний дараах үе  6-8 долоо хоног (42 хоног) үргэлжилдэг.  Ийм үед хөхөнд сүү орох  процесст онцгой анхаарах учиртай. Хоёрдугаарт сав хэвийн агшиж, шавхрага гарах процесст анхаарах хэрэгтэй.   Гуравдугаарт хийсвэр хагалгаагаар төрсөн ээжүүд  шархны эдгэрэлтэнд анхаарах ёстой.  Дааврын тэнцвэржилт хэвийн байдалдаа очдог учраас сэтгэл санааны байдалд анхаарах хэрэгтэй.  Монголчуудын хувьд салхи авахгүй,  даарч болохгүй. Халуун хүйтэн усанд орохгүй. Хүйтэн усанд юм угааж болохгүй.  Аль болох нойр сайн авах шаардлагатай гэх мэт баримталдаг зарчмууд бий.  Монголчуудын ахуйн онцлогтой холбоотой. Амаржсаны дараа гам сахих гэдэг монголчуудын хувьд чухал ойлголт.  Барууныхан ч бас  амаржсаны дараа баримтлах дэглэм гээд жирэмсэн үеийнхтэй  адилхан дэглэм бий болгочихсон. Ийм температурт байх ёстой, ийм шим тэжээлтэй хоол идэх ёстой. Ийм үед эмчид хандах ёстой гээд системчлэгдсэн байдаг. Жирэмсний хяналтанд орж,  6-8 удаа үзүүлэх ёстой гэдэгтэй адил системчилсэн үзлэгтэй болгочихсон. Солонгосын нэг эмнэлэгийнхэн Монголд амаржсан ээжүүдэд  үйлчилгээ үзүүлэх төв оруулж ирэх оролдлого хийж байсан. Оргилийн орчимд хоёр давхар барилга худалдаж аваад, хэвлийн суналтыг яаж хэвийн болгох вэ, аарцагны булчингийн үйл ажиллагааг яаж тогтворжуулах вэ, яаж богино хугацаанд сэргээх вэ,  савны агшилтанд ийм ийм бэлдмэлээр нөлөөлнө  гээд далайн гаралтай бэлдмэлүүд авчраад тавьчихсан. Маш том төв нээх гээд бэлтгэж байснаа “Монголд зах зээлгүй юм байна” гээд явчихсан. “Бид Солонгост долоо хоногт 200 сая вон олдог” гэж тэр эмнэлэгийнхэн ярьж байсан. Төрсний дараа ээжүүд тэгж их ханддаг.  Солонгос ээж нар амаржсаны дараа биеийн галбираа хадгалах, аарцагны булчин чангалах, бэлгийн амьдралынхаа асуудлыг зохицуулахад маш их анхаардаг  юм байна л даа. Тэр эмнэлэг Монголд салбараа нээхээр бэлтгэж, манай эмч нар, нярайн  сайн асаргаатай сувилагч уриад,  туршилтын журмаар ажиллаж эхэлж байснаа  “Бидэнд ямар ч ашиггүй юм байна. Монгол эмэгтэйчүүд амаржсаныхаа дараа хаана ч ханддаггүй юм байна” гэсэн. Тэр үед манайд төрсний дараа хандалт маш бага байсан.  Манайхан бас л цөлх улсууд. Одоо бол ээж нар  өөртөө харьцангуй анхаардаг болсон. “Жирэмсэн үедээ ууж байсан витаминаа үргэлжлүүлэн ууж болох уу” гэж зарим ээж  асуудаг. Үргэлжлүүлж уухад болохгүй юм байхгүй л дээ.  Саяхан орж ирсэн Денк фармын Лактонатал+ DHA бэлдмэл нь амаржсан болон хөхүүл ээжүүдэд нэн шаардлагатай Е,С , В төрлийн амин дэмүүдээс гадна Д витамин болон фолийн хүчил,иод,омега-3 агуулснаараа илүү үр дүнтэй юм билээ.                     

Б.Эгшиглэн

 
GoGo Facebook Хуудас
 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.