Нийслэлийн Баянзүрх дүүргийн 204-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэгтэй ярилцлаа.

Сайн байна ууФэйсбүүк сошиалаар танай цэцэрлэгийг өглөө бүр өөр өөр амьтдын баг өмсөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг угтдаг гэсэн.Энэ талаар яриагаа эхлүүлье.

Манай цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд дөрвөн жил болж байна. Харин энэ арга хэмжээ нь гурван жилийн өмнөөсодоог хүртэл хэрэгжсээрбайгаа.Гуравдагч багш болон туслах багш нар маань амьтдаа өглөө болгон ээлжлэн дуурайдаг учраас ачаалал харьцангуй бага. Амьтад маань хүүхдийн дуун дээр бүжиглэнгээ хүүхдүүддээ заавал “амжилт” гэж хэлэн угтдаг. Энэ нь хүүхдүүдэд урам өгч цэцэрлэгтээ явах эрч хүчийг өгдөг гэж боддог. Хүүхдүүдэд зөв дадал зуршил, төлөвшил олгох нь бидний зорилго шүү дээ.

Энэ багны цаана багш нар байдаг уу?

Янз янз. Нэг хэсэг би өөрөө өмсдөг байсан. Энэ жилээс цэцэрлэгийн дөрвөн бүлгийн багш нар, манаач зэрэг ээлжлээд өглөө бүр угтаж байна.Манайд нийт зургаан төрлийн баг байдаг. Энэ багаа ээлжлээд өглөө бүр өмсдөг. Уг нь хоёр хүн баг өмсөх боломжтой ч хүн хүч сул. Эцэг эхчүүдээ дайчлахад болох юм байна гэж бодсон ч бас л мэргэжил шаардагдаж байна.

Хүүхдүүд энэ тал дээр баярласнаа яаж илэрхийлдэг вэ?

Хүүхдүүд ихэвчлэн пороронд дуртай байдаг. Маргааш нь пороро ирээгүй бол ямар амьтад ирэх бол, дотор нь хэн байгаа бол гээд өглөө нь их дуртай ирдэг. Анх амьтад маань зүгээр мэндчилгээ хэлдэг байсан. Дараа нь бид өдөр бүр хүүхдэд итгэл өгөх зорилгоор хоёр гараараа “амжилт” гэж цохьдог болсон.

Эцэг эхчүүд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Бид санал асуулга дандаа явуулдаг. Удирдлагууд хүлээж авдаг нь манай цэцэрлэгийн давуу тал. Багш нарын баяраар захидалаар баярласан сэтгэгдэл ирдэг. Гэхдээ энэ үйл ажиллагаан дээр ирж байгаагүй.

Үйл ажиллагаа зохион байгуулахад ямар бэлтгэл ажил хийсэн бэ?

Надад олон жилийн өмнөөс хэрэгжүүлэх юмсан гэсэн бодол байдаг байсан.Хөөрхөн амьтадтай харьцуулвал сонирхолтой байх болов уу? Цэцэрлэгээ дөнгөж байгуулагдаад тэр жилийн хавар энэ санааг бодоод урлангийн нэг хүнээр хийлгүүлсэн. Хийхэд нэлээн ажиллагаатай 750 мянгаар гурван амьтдын толгойг хийлгээд, үлдсэн хувцасыг манай ажилчид оёж байсан. Тухайн үед сая гаруй төгрөгний зардалтай хийлгүүлээд шинэ жилийнхээ үйл ажиллагаанд бас ашигласан. Тэр үед эцэг эхчүүд хүртэл гайхаж байсан шүү.

Э.АНУЖИН

Өдрийн сонин