2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
KFC-ын тахианы махыг Биткойноор худалдан авч болно

Канадын KFC түргэн хоолны сүлжээ салбарууд нь биткойныг төлбөрт хүлээн авахаа зарлажээ. Motherboard-д бичсэнээр, ресторанууд олон төрлийн "Bitcoin-basket"-ын тухай нэмэлт зүйл оруулсан байна.

Канад дахь KFC сүлжээ нь хэрэглэгчдэд крипто валютыг ашиглан хоолныхоо төлбөрийг төлөх сонголтыг санал болгосон нь энэ аж. Ялангуяа интернетээр хоол захиалагчдыг татахын тулд bitcoin-оор төлбөрийг нь төлөх боломжтой гэж мэдээлсэн байна.

Хоол нь 0.0011204 bitcoins буюу ойролцоогоор 15 долларын үнэтэй. Одоогийн байдлаар Bitcoin-ийн өөрийн өртөг нь 13.6 мянган ам.доллар байгаа аж.

М.Баяр

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.