2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Жэки Чаны тухай бидний мэдэхгүй 16 баримт

Дэлхийн кино урлагт 50 гаруй жил зүтгэж яваа алдарт жүжигчин Жэки Чан өнгөрсөн жил Хүндэт Оскар шагнал хүртсэн билээ.

Тэрбээр шагналаа гардан авахдаа 23 жилийн өмнө найз Сильвестер Сталлонегийн гэрт энэ шагналыг харчихаад заавал авах болно гэж өөртөө амлаж байсан тухайгаа хэлээд "56 жил кино урлагт зүтгэж, 200 гаруй бүтээлд тоглож, олон удаагийн бэртэл гэмтэл авч, ясаа хугалсны эцэст энэхүү шагналыг хүртлээ" гэж хэлж байв.

Тэрээр өнгөрсөн жил "Skiptrace" хэмээх бас нэгэн инээдмийн тулаант киногоо нээсэн бөгөөд энэхүү кино нь тун удахгүй IPTV-гээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Жэки Чаны тухай бидний мэдэхгүй сонирхолтой 16 баримтыг хүргэе.

1. ТҮҮНИЙ ЖИНХЭНЭ НЭР ЧАН КОН САН

Жэки Чан аав, ээжтэйгээЖэки Чаны жинхэнэ нэрийг Чан Кон Сан гэдэг. Түүнийг Австралид барилга дээр ажиллаж байхад хамтран ажиллагсад нь хятад нэрээр нь дуудаж чаддаггүй байсан тул Жэки гэдэг нэр өгсөн байна.

Харин багад нь түүний аав ээж нь Пао Пао гэж дууддаг байжээ. Энэ нь их бууны сум гэсэн утгатай үг бөгөөд энд тэндгүй гүйж байдаг хурдан шаламгай болохоор нь тэгж хочилдог байжээ.

Жэки Чан хүүхэд байхдаа

2. ЕСДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ҮЙЛ ЯВДЛЫН ТУХАЙ КИНОНД ЦОНХ УГААГЧИЙН ДҮРД ТОГЛОХ БАЙЖЭЭ

Жэки Чан "Nosebleed" нэртэй кинонд цонх угаагч эрийн дүрд тоглох байжээ. Энэ кинонд Дэлхийн худалдааны ихэр цамхаг руу халдсан алан хядагчдыг цонх угаагч эр зогсоож байгаа тухай үйл явдал гарах байсан ч есдүгээр сарын 11-ний аймшигтай явдалтай холбоотойгоор киног цуцлахаар болсон байна.

3. ТЭРЭЭР БРЮС ЛИД ЦОХИУЛСАН ТҮҮХЭЭ ЯРИХ ДУРТАЙ

Брюс Лигийн алдарт "Луугийн замнал" кинонд Жэки Чан тулааны хамгийн чухал үзэгдэлд тоглож байхдаа Брюс Лид цохиулчихжээ. Чан хүчтэй гэмтээгүй ч Брюс Лиг уулчлалт гуйхад нь ихэд өвдсөн мэт дүр үзүүлсэн гэнэ. Харин одоо тэрээр энэ түүхээ дурсан ярих дуртай

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.