2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
Дуучин Ану ”тээгч эх” хөлслөөгүй гэдгээ баталж, ихэрлэнэ

Олноо Ану нэрээрээ танигдсан дуучин Ч.Уранхолбоо Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Гоё сайхан бие, царай төрх, эрхэмсэг байдлаараа охид бүсгүйчүүдийн дунд ам дамжин яригддаг түүний тухай сайхан, муухай мэдээллүүд гарч байдаг ч тэрээр тайлбар хийж байсан удаагүй. Эрчүүдтэй ховор нэр холбогдож байсан тэрээр насны ханиараа бизнесмен залууг сонгож одоогоор 3 хүүхдийн эх болоод байгаа билээ. Харин түүнийг гурван ч удаа төрчхөөд гуалиг биеэ хадгалж байгаад гайхах, атаархах нэг нь тээгч эх хөлсөлсөн хэмээн шуугих нь ч бий.Олны хэл амыг төдийлөн тоодоггүй Ану дахин нярайлах гэж байгаа тухайгаа "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлэгт уригдахдаа хэлжээ. Энэ удаад тэрээр ихэр ураг тээж одонгийн хүүхэдтэй болох гэж байгаа гэнэ. 

Хүүхдүүдээ өсгөх, нөхрөө халамжлах, өөрийгөө анхаарах гээд бүх зүйл дээр анхаарал хандуулна гэдэг хир баргын эмэгтэйн амжуулж чадах ажил биш шүү хэмээн Ануг "төгс" эмэгтэйгээр эргэн тойрныхон нь тодорхойлох юм билээ. 

 

 

Эх сурвалж: Zone.mn

Д.Аялгуу

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.