2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Суссексийн гүнгийн ахайтан бие давхар болжээ

Их Британийн хунтайж Харригийн гэргий, Суссексийн гүнгийн ахайтан Меган бие давхар болсон тухай Кенсингтон ордноос даваа гарагт албан ёсоор мэдээлэв.

Тэдний гэрлэх ёслол таван сарын өмнө Виндсор цайзад болсон билээ. Ордны мэдээлэлд тэмдэглэснээр, хүүхэд 2019 оны хавар мэндлэх бөгөөд тэрбээр Их Британийн Хатан хаан II Элизаветагийн жич болох юм.

Хунтайж Харри болон түүний гэргий Меган нарын Австрали, Фижи арал, Тонга болон Шинэ Зеландад хийх албан ёсны аялал эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэд Австралийн Сидней хотод хүрэлцэн ирж, нисэх онгоцноос буух үед гүнгийн ахайтан урдаа хоёр том хавтас барьсан байсан нь олны анхаарлыг ихээхэн татсан байна. 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.