2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
С.Амармандах хаана ч Монгол түмнээ огшооно...

Монголын Реп техно хөгжмийн амьд домог Хар Сарнай хамтлагийн ахлагч С.Амармандахыг үндсэрхэг үзэлтэй, Монголоо гэсэн сэтгэл зүрхээр уран бүтээлээ туурвидгийг та бүхэн мэднэ. Тиймдээ ч Монголчууд түүний дуунд бүгд дуртай, багс огшиж, омогшдог. Одоо хэр нь түүний дуу томоохон хүндэтгэлийн арга хэмжээнд нүргэлсэн хэвээр буй. Ямар ч үед, хаана ч очсон түмний сэтгэлийг хөдөлгөж, огшоодог тэр саяхан манай папараццид өртлөө. Тэрээр нэгэн нээлтийн үйл ажиллагааны үеэр хүрэлцэн хүрэлцэн ирсэн зочдыг доргиож буй нь энэ. Түүний дуулсны дараа хүмүүсийн байр байдал өөрчлөгдөж, нэг л чөлөөтэй сайхан болоод явдаг нь нууц биш. Учир нь тэр биеэ барьсан сэтгэлийн хүлээсийг тайлагдтал дуулж чаддагийнх биз.


24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.