2024 оны 06 сарын 21
Чөлөөт цаг
Монгол кино албан ёсоор анх удаа Холливуудад нээлтээ хийлээ

Этгээд МУСК / Aberrance / кино нь 2022.02.04-ний өдөр Монголын кинотеатруудаар нээлтээ хийсэн бөгөөд Америкийн зах зээлд албан ёсоор танилцуулагдаж, сүлжээ кинотеатрын дэлгэцнээ гарч байгаа анхны монгол кино болж байна.

Найруулагч, зураглаач Б.Баатарын бүтээл, сэтгэхүйн триллер төрлийн тус кино нь одоогоор дараах амжилтуудыг үзүүлжээ.

  • Oldenburg film festival -н “Зоримог шийдэлтэй кино” шагнал
  • Олон улсын Улаанбаатар кино наадмаас “Шилдэг кино” “Шилдэг найруулагч” шагнал
  • Зураглаачдын “Алмаз” наадмаас “Шилдэгийн шилдэг кино” шагнал
  • SXSW \South by Southwest\ наадмын “Дэлхийн шилдэг 8 аймшгийн кино” -г нэгээр шалгарч
  • Moscow international film festival, Overlook film festival, BIFFF2023 festival, Fantaspos film festival наадмуудад шалгаран оролцсон.
  • Мөн жил бүр АНУ-д болдог HorrorCon 2023-д оролцсон

Тус уран бүтээл нь 2023.10.05нд Лос анжелос хотноо Chinese theatre-д холливуудын уран бүтээлчидтэй хамт албан ёсны нээлт, улаан хивсний ёслол болж, 10.06-н тус хотын Leammle театрын дэлгэцнээ үзэгчидэд хүрч эхэлсэн.

Мөн 2023.10.11-нд Чикаго хотод киноныхоо нээлтийг албан ёсоор хийж, 10.12с эхлэн AMC сүлжээ театрын дэлгэцнээ монгол кино америкийн үзэгчидэд хүрч эхлээд байна.

Тус киноны нээлтийн улаан хивсний ёслолд кино багийн төлөөлөл болох Ерөнхий найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг, кино зохиолч Г.Бямбасүрэн, зураглаач А.Жаргалсайхан, жүжигчин Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг болон АНУ-ын продюсингийн компани болох “Three flames pictures”-ийн продюсер Trevor Morgan Doyle, Б.Дөлгөөн нар кино багаа төлөөлөн оролцлоо.

"Этгээд" уран сайхны киног олон улсын зах зээлд "Aberrance" нэрээр гаргаж буй бөгөөд дэлгэцийн бүтээлийг олон улсын зах зээлд борлуулах, түүнчлэн АНУ-д монгол кино нээлтээ хийхэд "Three flames pictures" компани томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Америкийн кино нээлтийн үеэр болон кино театрын үзвэрийн дараа үзэгчид “маш шинэлэг хийц, агуулгатай”, “монголын кино урлагийг олон улсын үзэгчиэд шинээр танилцуулж чадсан”, “үзэгчидийг гайхшруулах олон сонирхолтой эргэлтүүдтэй” , “сэтгэл татам зураглалтай” зэрэг өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, киноны уран бүтээлчдээс олон сонирхолтой асуултуудыг асууж байсан юм.

Монголын кино дэлхийн кино зах зээлийн төв цэг болох америкийн зах зээлд өндөр үнэлгээтэйгээр танилцуулагдаж, сонирхолыг татаж, кинотеатрт гаргах тодорхой шалгуурыг давж чадсан нь цаашид монголын бусад уран бүтээлчид өөрсдийн киног америкийн зах зээлд борлуулдаг болох анхны том алхам болж чадлаа.

Дашрамд дурдахад, ЭтгээдМУСК/Aberrance кино нь 2024 оны 01р сараас AMAZON PRIME, HULU зэрэг АНУ-н IPTV, OTT үйлчилгээний платформууд дээр борлуулагдана.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.