2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
Мишель Родригес: Үзэгчдийг байлдан дагуулж чадна гэдэг гайхалтай хэрэг

“Галзуу хурд” киноны од жүжигчин Мишель Родригес “www.dailymail.co.uk” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “The Reality Of Truth” буюу “Бодит үнэн байдал” кинонд тогложээ. Уг бүтээл ирэх долоодугаар сард нээлтээ хийнэ

-Та ихэвчлэн цус урсгасан, амь өрссөн кинонд дүр бүтээдэг. Таны тоглосон дүрийг харахаар яг л генерал шиг хүчирхэг харагддаг?

-Тийм гэж үү үнэхээр таатай сонсогдож байна. Тоглосон дүрээрээ бахархах үе зөндөө. Үргэлж хүчирхэг эмэгтэйн дүр бүтээхээс залхдаг. Би өөрийгөө бага зэрэг өөрчилмөөр байна.

-“Галзуу хурд” кино ашиг орлогоороо рекорд тогтоосон. Энэ тухай?

-Үзэгчдийг байлдан дагуулж чадна гэдэг гайхалтай хэрэг. Хэрвээ “Галзуу хурд”-ын жүжигчид нэг хамтлаг байсан бол цэнгэлдэх дүүрэн хүмүүсийг цуглуулж чадах байсан байх.

-Үнэхээр гайхалтай жүжигчдийн багийг найруулагч цуглуулж чадсан гэж боддог. Та санал нэгдэж байна уу?

-Санал нэгдэж байна. Шинэ ангид бидний анд нөхрийн царай, төрх хоногшсон үлдсэн тул  үзэгчдэд илүү их таалагдсан байх.

-Пол Уолкергүйгээр зураг авалтад орох ямар байв?

-Зураг авалтын үеэр бид хагацал үзсэн. Полыг амиа алдсан гэдгийг ч мэдэхгүй залгаж байснаа санаж байна. Түүнгүйгээр зураг авалтад орох яг л харанхуй шөнө ганцаараа алхаж байгаа мэт байсан. Бүх хүний харцанд уйтгар гуниг хуралдаж, зураг авалтын талбай байнгын л гашуудлын газар шиг байсан. Би анх удаагаа л энэ талаар хэвлэлд ярилцлага өгч байна. Энэ талаар ярих цаг нь болсон гэж үзэж байна. Үнэхээр харамсалтай зүйл болсон. Миний хамгийн дотны анд нөхөр. Чамайгаа явуулсны дараа яг л орон гаран хүн шиг өөрөө захирч чадахгүй байсан.

-Үнэхээр харамсалтай зүйл болсон шүү?

-Энэ хариултыг сонсоод хүмүүс намайг хэрхэн дүгнэх нь хамаагүй. Гэхдээ би Полыг үхсэнд харамсахгүй байна. Зүгээр л атаархаж байна. Тэр залуу энэ айшигт ертөнцөөс нэг өдрийн өмнө ч гэсэн явсанд талархаж байна. Түүний үхлийн төлөө гашуудах ёстой ч би эсрэгээр нь хиймээр байна.

-Амиа хорлолтын талаар бодож байсан уу?

-Үгүй ээ.

-Та ихэвчлэн хувийн амьдралаа нууцалдаг. Хүмүүс таны тухай мэдэхийг хүсдэг?

-Миний хувийн амьдрал надад л үнэтэй. Бусдад миний амьдрал тийм сонирхолтой гэж үү. Миний идсэн, уусан, өмссөн зүйл надад л чухал болохоос бусад онц биш.

-“Галзуу хурд” кино асар их ашиг олсон. Мэдээж энэхүү киноны уран бүтээлчид ч гэсэн асар их ашиг олсон? 

-Сайн бүтээл болсон учир л бусдыг байлдан дагуулж буй байх. Ажилласаныхаа шанг хангалттай авсан. Мөнгө надад таалагддаг.

-Киноны зохиол хэтэрхий адал явдалтай. Нэг үгээр бодит амьдралаас тасарсан мэт?

-Яагаад бид илүү сэтгэж болохгүй гэж.

 

Б.Дэлгэрцэцэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.