2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Лэди Гага үсээрээ тогложээ

Дуучин Лэди Гага шүтэн бишрэгчдээ үе үе өөрийн сонин янзын дүр төрхөөр айлгадаг билээ. Тэрбээр хэт илэн далангуй өмсгөл сонгож, үснийхээ өнгийг байнга өөрчилдөг нэгэн. Энэ удаа Гага үснийхээ засалтыг шинэчлэхээр шийдсэн байна

Үсээ өвөрмөц байдлаар будуулжээ. Ингэхдээ хэд хэдэн өнгийг сонгож авсан байна. Улбар шар, ногоон, цагаан өнгийг сонгов. Мэдээж, түүний шинэ үсийг хүмүүс ихэд шүүмжилсэн нь ойлгомжтой. Магадгүй, Лэди Гага шинэ шоу тавихаар бэлтгэсэндээ ийнхүү үсээ будуулсан биз ээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.