2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Miss World: Санал хураалт дуусахад ГАНЦХАН хоног үлдлээ

"Miss world 2018" буюу Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн уралдаан Хятадын Санъяа хотод үргэлжилж байна. 1951 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус шалгаруулалтад Э.Энхриймаа үндэсний ялагчаар тодорсноор, эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан билээ.

120 орны мисс бүсгүйчүүд 20 гаруй хоногийн хугацаанд авьяас билэг, гоо сайхан, хүмүүнлэгийн ажлаараа шилдэг 40-д багтахын төлөө өрсөлддөг. Тэдгээр 40 бүсгүй сүүлийн шатанд үлдсэнээр арванхоёрдугаар сарын 8-ны үдэш титэм гардуулах ёслол болж, дэлхийн гоо бүсгүй тодорно.

Одоо уралдааны нэгдүгээр шат болох "HEAD TO HEAD CHALLANGE" эхэлсэн байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг дуустал "VOTE" буюу интернэт санал асуулга явагдах юм. Та саналаа дараах дөрвөн төрлөөр өгөх боломжтой. Санал дуусахад ганцхан хоног үлдсэн тул монголчууд та бүхнийг Э.Энхриймааг дэмжин, амжиж саналаа өгөхийг уриалж байна.

1. LIKE дарах  https://www.facebook.com/Miss-World-Mongolia-383766738347975/   

2. Miss World сайтад бүртгүүлж, “Enkhriimaa Erdenebaatar”-т VOTE дарах. /Facebook-ээр бүртгүүлж нэвтрэх сонголтыг хийвэл илүү хялбар/.

3.  Mobstar аппикэйшиныг татаж, “Enkhriimaa Erdenebaatar” гэсэн хаягт оруулсан зураг, бичлэгүүдэд “YES” сонголт хийж, сэтгэгдэл бичих.

Апплекэйшн татах холбоос:

4. Missvo сайтад бүртгүүлж, 75 дугаартай “Enkhriimaa Erdenebaatar”-т Like дарах. /Facebook-ээр бүртгүүлж нэвтрэх сонголтыг хийвэл илүү хялбар/.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.