2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
“Унаган хайр”-ын Б.Нармандах гавьяат жүжигчин цол хүртлээ

“Унаган хайр” дуугаараа олны хүндэтгэл хүлээсэн УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр урлагийн тайзнаа 36 жил тасралтгүй ажиллаж, 70 гаруй жүжиг, 30 гаруй кинонд туслах болон гол дүрийг бүтээж, Монголын тайз дэлгэцийн түүхэнд өөрийн гэсэн тодоос тод мөрийг үлдээж яваа нэгэн билээ. 

Б.Нармандах 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн. 1992 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна. Тэрбээр "Ижил хүйстэн" жүжгийн Лариса, "Тамгагүй төр" жүжгийн Цэцэр хатан, "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн Төгсөө, "Нүцгэн дурлал" жүжгийн хатагтай Карлье, "Саран хөхөө" жүжгийн Хатан, "Би эрчүүдийг хүснэ" жүжгийн Нараа, "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Гудул, "Диваажингийн хаалга" жүжгийн Эмэгтэй, "Оролмаа" жүжгийн Должин "Эдип" жүжгийн Шивэгчний дүрийг бүтээж, монголын теартын урлагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.