2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

"Гүйгүүл морь”, “Адуутай намар” ,”Бүжин бор” ,”Зоос бор”, “Богд дүнжингарав” гээд олон сайхан дуунуудаараа түмэн олны хайр хүндэтгэл хүртсэн СТА дуучин А.Хосбаяр, СГЗ, Төрийн шагналт Ш.Гүрбазарын шүлэг хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн аялгуу “Богд хээрийн дуулал” шинэхэн уран бүтээлээ гаргалаа.

Монгол төрийн наадмын 99, 100, 101 жилийн түрүү  Богд хээр азарганд зориулан бүтээсэн дууг “V” студи клипийг нь бүтээж Баасансүрэнгийн Нямжав захиралтай “Монгол групп” ивээн тэтгэж Монгол түмэндээ хурдны босоо цагаан хийморь билэгдэж хишиг түгээн хүргэж байна.

Энэ сарын 27-нд UB паласын концeртын их танхимд дуучин маань уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр ажилдаа шаргуу оржээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.