2024 оны 06 сарын 20
Чөлөөт цаг
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц сумогийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна
Японы сүмо бөхийн холбооноос өчигдөр болсон шинэ бөхийн шалгалтад тэнцсэн 11 залуугийн нэрийг зарлалаа. Тэдний дунд шинжээчдийн анхаарлыг гойд татаж байгаа бөх бол Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц байна. Энэ жил 23 настай тэрээр их аварга Хакүхогийн Миягино дэвжээнд элссэн юм.
Тэрээр шалгалтын дараа сэтгүүлчдэд “Одоо л жинхэнэ сүмоч болсон санагдаж байна. Оякатагийн зодог тайлах ёслолд оролцож, их итгэл найдвар тавьж байгааг нь мэдэрсэн. Энэ итгэлийг хугалахгүйн тулд бүх хүчээрээ хичээх болно. Маш их зүйл сурлаа. Хакүхо аварга шиг бөх болохыг хүсдэг. Эхний зорилго жюүрёод дэвших” гэж ярилаа. Японы шинжээчид түүнийг залуу үеийн Хакүхотой бие хаа, зүс царай, барилдааны хэв маяг тун төстэй байгааг онцлон, “Хоёр дахь Хакүхо” гэж нэрлээд байна.
Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 192 см өндөр, 127 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, манай сонирхогчдын сүмогийн алдарт мэргэжилтэн Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.