2024 оны 05 сарын 08
Чөлөөт цаг
Кливленд Кавальерс цувралыг 1-2 болголоо

Кливленд Кавальерс баг цувралын 3 дахь тоглолтыг өөрийн талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглолоо. Өмнөх хоёр тоглолтыг эсрэг багийн талбайд хийж хожигдол хүлээсэн морьтон цэргүүд өнөөдрийн тоглолтыг эхлэлийг гайхалтай хийж эхний хагасыг 61-41 харьцаагаар дуусгажээ. Хоёрдугаар хагасыг Бостон оноог ойртуулах гэж хичээсэн ч тэр болгонд нь Кавальерс хариуг нь барьж байснаар тоглолт  116-86 харьцаатайгаар талбайдаа Бостон Сэлтикс багийг буулган авч цувралыг 1-2 болгон ойртууллаа.

Тус тоглолтод Кавальерсаас Леброн Жэймс 27 оноо, 5 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кайл Корвер 14 оноо, Жорж Хилл 13 оноо, Кэвин Лаав 13 оноо, 14 самбар, 4 дамжуулалтаар тусалжээ. Харин эсрэг багаас Жейсон Тейтум 18 оноо, Терри Розиер 13 оноог авчээ. Хоёр багийн дараагийн тоглолт Кавальерсийн талбайд энэ сарын 22-ны өглөө 08,30 цагт болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.