2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Месси ”Барса”-гийн хамгийн олон шагнал хүртсэн тоглогч
Испанийн хөлбөмбөгийн "Барселона" багийн аргентин довтлогч Лионель Месси каталончуудын бүрэлдэхүүнд багтан тамирчны замнал дахь 33 дахь шагналаа хүртжээ. Түүний баг Испанийн супер цомын төлөөх тэмцээнд "Севилья"-г хожсон юм. Ийнхүү Месси Каталонийн багийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн тоглогч болжээ. 
 
Тэрбээр Андрес Иньестаг ардаа орхисон байна. Испанийн хагас хамгаалагч Иньеста 23 шагналыг хүртээд байсан юм. Энэ улиралд Иньеста Японы "Виссел Кобе" багт тоглож байгаа билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.