2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Умард Солонгост цөмийн реактор туршсан байж магадгүй гэж үзэж байна
Умард Солонгос улс тус улсын Пхёнан-Пукто муж дахь Йонбен цөмийн төвийн дэд бүтцийг хөгжүүлсээр байгаа нь тэнд төхөөрөмжийн туршилт явуулж байгааг гэрчилж байна хэмээн Америкийн шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын хүрээлэн 3 дугаар 30-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт тулгуурлан хийсэн дүн шинжилгээнд үндэслэн мэдээлжэээ.

“Хэдэн жилийн дараа Умард Солонгос Йонбен дахь хөнгөн усны туршилтын реакторынхоо хөөргөхөөс өмнөх туршилтуудыг эхлүүлж магадгүй. Реакторын ойролцоо байгууламжийн ажиллагааг өнгөрсөн сард үргэлжлүүлсэн гэдгийг хиймэл дагуулаас авсан гэрэл зураг харуулж байна” хэмээн уг мэдэгдэлд дурдсан байна.  

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.