2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Мэри Трампын ном дээд амжилт тогтоожээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зээ дүү Мэри Трампын бичсэн ном худалдаанд гарсан эхний өдрөө 950 мянган хувь худалдаалагдлаа гэж “Simon & Schuster” хэвлэлийн компани мэдээллээ.

“Урьдчилсан захиалга, цахим болон аудио хувилбарыг оруулсан уг үзүүлэлт нь манай компанийн хувьд шинэ дээд амжилт боллоо" гэж “Simon & Schuster” компани мэдээлсэн байна.

“Хэтэрхий их ба хэзээ ч хангалттай биш: Манай гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг хэрхэн бүтээсэн тухай” нэртэй ном мягмар гаргаас худалдаанд гарсан бөгөөд Ерөнхийлөгч Д.Трампын талаар таагүй баримтуудыг дэлгэжээ. Аливаа ном худалдаанд гарсан эхний долоо хоногтоо олон зуун мянган хувь борлогдох нь тун ховор байдаг ажээ. 

“Simon & Schuster” хоёр долоо хоногийн өмнө өөр нэгэн ном өндөр амжилт үзүүлсэн талаар мэдээлсэн нь мөн л Д.Трампын тухай ном болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны бичсэн ном байжээ. Уг ном худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 780 мянга гаруй хувь борлогдсон байна. 

Мэри Трампын номыг хэвлүүлэхийг хориглох хүсэлтийг Ерөнхийлөгчийн дүү Роберт Трамп Нью-Йорк муж улсын шүүхэд гаргасантай холбогдуулан хотын шүүх уг номыг хэвлэхийг түр хугацаагаар хориглосон боловч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгосон юм.  

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.