2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Фижийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж өнгөрлөө

Даваа гарагт Фижийн Ерөнхийлөгч Хиохи Конротегийн тангараг өргөх ёслол болж, түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхэлсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Нийслэл Сува хот дахь Төрийн ордонд болсон арга хэмжээнд тус улсын Ерөнхий сайд Вареке Баинимарама, парламентын дарга Жико Лувени тэргүүтэй засгийн газрын сайд нар болон дипломат корпусын гишүүд оролцжээ.  

1947 онд төрсөн Х.Конроте нь 2015 онд Фижийн ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө тус улсын зэвсэгт хүчний Хошууч Генерал байсан бөгөөд энэ оны наймдугаар сарын 31-нд Фижийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон билээ.

Тэрбээр парламентын гишүүдээр сонгогдсон анхны ерөнхийлөгч бөгөөд өмнөх удирдагчдыг Сайд нарын зөвлөлөөс сонгодог байсан ажээ. Парламентын томилсон ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа гурван жил үргэлжлэх бөгөөд Х.Конротегийн ерөнхийлөгчийн албаа хаших сүүлийн хугацаа энэ болох юм. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.