2024 оны 07 сарын 27
Шинэ мэдээ
Израиль Газын зурваст цохилт өгчээ

Палестинчууд Израилийн нутаг дэвсгэр рүү дахин пуужин харваж эхэлсний хариуд Израилийн агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь “ХАМАС” хөдөлгөөнийн 25 байд цохилт өгчээ. Энэ тухай Израилийн армийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
 
Энэ цохилт нь Израилийн армийн 2 дахь удаагийн цохилт бөгөөд эхний удаад “ХАМАС” болон “Лалын жихад” хөдөлгөөний 35 объектод цохилт өгсөн байна. Израилийн армийн тооцоолсноор, Москвагийн цагаар 20.00 цагийн үед Газын зурвасаас 70 орчим пуужин болон тэсрэх бөмбөг харвасан бөгөөд тэдгээрийн заримыг нь Израилийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төхөөрөмжүүд амдан устгасан байна.   

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.