2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хятад коронавирусний нийт 9 вакциныг гарган авчээ

Хятадын эмийн компаниуд эмнэлзүйн туршилтандаа байгаа коронавирусний 9 вакциныг гарган авсан бөгөөд вакцинууд ойрын хугацаанд дэлхий даяар худалдаанд гарна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.   

"Эдгээр вакцин нь бүх стандартын шаардлага хангасан, хууль эрх зүй хэм хэмжээг дагаж мөрдсөний дагуу гарган авсан вакцинууд юм. Бидний өмнө нь мэдэгдсэнчлэн Хятадын вакцинууд бэлэн болвол бүх нийтийн хүртээл болно” хэмээн Хуа Чуньин цохон тэмдэглэсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.