2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Курилын өмнөд хэсэгт сургуулийн буудлага хийхийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв

Курилын арлуудын өмнөд хэсэгт сургуулийн буудлага хийхийг эсэргүүцэж буйгаа Японы Засгийн газар дипломат сувгаар ОХУ-д илэрхийлжээ. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Ийм сургуулилт хийх нь Курилын өмнөд үзүүрийн дөрвөн аралд Оросын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэхэд  хүргэнэ. Энэ нь манай улсын байр суурьтай зөрчилдөж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор эсэргүүцэж буйгаа бид аравдугаар сарын 9-нд Оросын талд мэдэгдлээ” гэж тэрбээр хэлжээ. Японы “Kyodo” агентлагийн мэдээлснээр, уг мэдэгдлийг Москва хот дахь Японы Элчин сайдын яамаар дамжуулан хийсэн байна.

“Энэ асуудлыг үндсээр нь шийдэхийн тулд хойд нутгийн асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Бид энэ асуудлаар ОХУ-тай шаргуу хэлэлцээ хийхээр төлөвлөж байна” гэж Ёшихидэ Суга үргэлжлүүлэн хэлжээ.

"Санкэй" сонинд лхагва гарагт мэдээлснээр, Курилын өмнөд хэсэгт аравдугаар сарын 10-13-нд сургуулийн буудлага тухайлбал, пуужин харвах сургуулилт хийнэ гэж ОХУ аравдугаар сарын 8-нд Японы талд мэдэгджээ. ОХУ энэ жил ийм сургуулилтыг ес дахь удаагаа хийж байна гэж тус сонинд мэдээлсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.