2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Ж.Хашоггийн хэргийн сэжигтнүүдэд хориг тавьжээ

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт оролцсон тус улсын 18 иргэнд хилээр нэвтрэх хориг тавьсан тухай Германы засгийн газраас мэдээлэв.

Тус улсын Гадаад хэргийн сайд Хейко Маас даваа гарагт энэхүү мэдэгдлийг хийсэн бөгөөд ингэснээр тэдгээр иргэн нь Шенгений бүсийн пасспортгүйгээр зорчдог 26 оронд нэвтрэх эрхгүй болж байгаа аж.

Уг мэдэгдэлд 18 сэжигтний нэрийг дурдаагүй бөгөөд Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дээрх жагсаалтад Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальманы нэр байхгүй ажээ.

“Их Британи болон Францын талтай сүүлд тавьсан хоригийн талаар хэлэлцсэн” гэж Х.Маас мэдэгдээд, энэ хэргийн талаархи хариултаас олон асуулт байна гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн амиа алдсан сэтгүүлчид юу тохиолдсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Саудын Арабын талд уриалсан байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ Саудын Арабын засгийн газрын 17 өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ тавьсан билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.