2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хяналтын тооллого хийсний дараа сонгуулийн дүнг танилцуулна

Ерөнхийлөгчийн сонгуулийн хороодоос санал хураалтын урьдчилсан дүн мэдээлэл СЕХ-нд бүрэн иржээ. Ховд аймгийн хэсгийн хорооны саналын дүн мэдээ дөнгөж саяхан ирснээр нийслэл, орон нутгийн сонгууль дүн мэдээ бүрдсэн байна. Өнөөдөр гадаад дахь сонгогчдын саналын дүн шуудангаар ирэх юм.

Орон нутаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирүүлсэн урьдчилсан саналын дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 496840, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610541 сонгогчийн санал авснаар Х.Баттулга санал өгсөн нийт сонгогчдын 50.6 хувийн буюу олонхийн саналыг авсан байна

СЕХ-ноос гадаад дахь сонгогчдын саналыг хүлээн авч, санал тоолох автомат машинд уншуулан, дүнг гаргаж, мөн Төв аймгийн сонгогчдын саналд хяналтын тооллого хийсний дараагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулахаа мэдэгдээд байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.