2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг өнөөдөр шүүнэ

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг өнөөдөр шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт буруутган шүүх юм. Шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагаас болно. 

Тэрбээр ажлынхаа өрөөнд байхдаа 500 сая төгрөгийн хахуул авч байхдаа үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баривчлагдсан. Энэ талаараа Г.Шийлэгдамба хорихоос илгээсэн захидалдаа" өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг өгөх гэж байсан" хэмээн дурьдсан байдаг. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.