2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Фэйсбүүк”-т хэтэрхий их хугацаа зарцуулснаас нь болж ажлаас нь халсныг хууль ёсны гэж үзжээ

 “Фэйсбүүк” нийгмийн сүлжээнд хэтэрхий их сатаарсныхаа улмаас ажлаасаа халагдсан Брешиа мужийн нэгэн оршин суугч шүүхэд гомдол мэдүүлсэн хэдий ч  Италийн Кассацийн дээд шүүх түүний мэдүүлсэн гомдлыг цуцалжээ.

Нарийн бичгийн даргаар ажилладаг байсан эмэгтэй хагас жилийн хугацаанд 6 мянган удаа интернетэд нэвтэрснээс 4500 удаагийн тохиолдолд нь “Фэйсбүүк” нийгмийн сүлжээнд нэвтэрсэн байна. Бүсгүйг ажлаас нь халсны дараа тэрбээр хүний хувийн амьдралд оролцсон хэмээн шүүхэд зарга мэдүүлсэн хэдий ч түүний гомдол мэдүүлсэн нэхэмжлэлийг Брешиа мужийн давж заалдах шатны шүүх цуцлах шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэрээ ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн, ажил олгогчийн итгэлийг алдсан зэрэг зөрчилтэй холбогдуулснаа тэмдэглэсэн байна. Энэ шийдвэр нь “Фэйсбүүк” хэрэглээний зөрчилтэй холбогдуулан гаргасан Италийн Дээд шүүхийн анхны удаагийн шийдвэр биш аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.