2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
НИТХ даваа гарагт хуралдаж, даргаа сонгоно

Өнгөрөгч баасан гарагт болсон НИТХ-ын хуралдаан Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн ч шинэ даргаа тодруулж чадалгүй завсарласан. Нэр дэвшин өрсөлдсөн С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тэнцсэн учир НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байгаа юм.  Энэ тав хоногийн хугацаа маргааш /2017,09,29/ буюу баасан гарагт дуусгавар болно. Гэхдээ завсарлага авсан цаг нь авсан цаг нь ажлын бус цаг байсан учир хуралдааныг хойшлуулж даваа гарагт буюу ирэх сарын 2-ны өдөр хуралдуулахаар болжээ.  Өөрөөр хэлбэл ажлын бус цагаар хуралдахгүй байх үүднээс ийнхүү хойшлуулжээ.

.НИТХ-ын МАН-ын  бүлгийн дарга С.Мөнхчулуун энэ талаар “НИТХ-ын Ажлын албанаас бидэнд танай намын бүлэг өөрсдөө дотооддоо завсарлага дууслаа гэж үзвэл маргааш /2017.09.28/ хуралдахад бэлэн гэж мэдэгдсэн. Иргэний хуулийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байдаг. Манай бүлэг өнгөрсөн баасан гаригийн 17:05 цагт завсарлага авсан. Ингээд хуулийн дагуу тооцож үзэхээр ирэх даваа гаригийн өглөө буюу аравдугаар сарын 2-нд тав хоногийн хугацаа дуусна. Манай намын хоёр төлөөлөгч чөлөөт өрсөлдөөнөөр өрсөлдөж, санал тэнцсэн болохоор нам дотроо асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх хэрэгтэй гэж бид үзэж байгаа' гэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.