2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хориг арга хэмжээ сөрөг нөлөө үзүүлж байгааг “Huawei” хүлээн зөвшөөрчээ

АНУ-ын авсан хориг арга хэмжээ нь манай компанид сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн дээд албан тушаалын ажилтнуудын мэдэгдсэнийг “Financial Times” сонин иш татан мэдээлжээ.

Тавдугаар сарын 17-нд “Huawei” компанийг АНУ-ын Худалдааны яамны хар жагсаалтад оруулсны дараа “Google” компани “Android” үйлдлийн системийнхээ шинэчилсэн хувилбарыг тус компанийн төхөөрөмжүүдэд татах эрхийг хаасан юм. “Huawei”-н төлөөлөгчийн мэдэгдсэнээр, компани АНУ-д худалдаж авсан тоног төхөөрөмжүүдээс татгалзаж чадсан хэдий ч “Google”-н эзэмшдэг компьютер технологиудыг орлуулах ямар нэгэн зүйлийг санал болгож хараахан чадахгүй байгаа аж.

АНУ-ын Худалдааны яам хар жагсаалтыг нийтэлсний дараа бид зарим шийдлийг олж чадсан. Android платформыг бид ашигласаар байх боломжтой хэдий ч хавсралтыг ажиллуулж буй технологиудыг ашиглах боломжгүй юм. Сүүлийн жилд компанийн борлуулалт 27 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн АНУ-ын эрх баригчдын түр хугацаанд олгосон зөвшөөрөлтэй холбоотойгоор Хятадын ухаалаг гар утас хэрэглэгчид одоог хүртэл “Google”-ын бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой байгаа хэдий ч  “Huawei”-ын шинэ загварын тоног төхөөрөмжийг хэрэглэгчид Америкийн үйлдвэрлэсэн хавсралтад нэвтрэх боломжгүй байгаа юм” хэмээн “Huawei” компанийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жой Тэна ярьсан байна.

 

“Android” үйлдлийн системийг орлох “Harmony OS” үйлдлийн системээ “Huawei” компани 8 дугаар сард танилцуулсан хэдий ч Хятадын үйлдлийн систем дээр илүү их ажиллах шаардлагатай байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.