2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Жефф Безосын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ

Манай гаргийн хамгийн баян хүн болох Жефф Безосын хөрөнгийн хэмжээ 181 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилтаа ахин шинэчлэв. Түүний хөрөнгийн хэмжээ ийнхүү өссөн нь “Amazon” компанийнх нь хувьцааны ханш өссөнтэй холбоотой байна.

“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, лхагва гарагт “Amazon” компанийн зах зээлийн үнэлгээ 1.52 их наяд ам.долларт хүрчээ. Ингэснээр “Amazon” компанийн хувьцааны 11.1 хувийг эзэмшдэг Безосын хөрөнгө 181.5 тэрбум ам.доллар давж, ийм статистик мэдээлэл гаргаж эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлт хүрснийг “Forbes” сэтгүүл онцолжээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн лхагва гаргийн арилжааны явцад “Amazon” компанийн хувьцаа 2.7 хувиар өсөж, арилжаа хаагдах мөчид  нэг ширхэг нь 3 081.11 ам.доллар болжээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ даваа гарагт анх удаа 1.5 их наяд ам.доллар давсан байна.  

Дөрөвдүгээр сард “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтынхаа эхний байранд Безосыг гурав дахь удаагаа оруулсан юм. Тухайн үед “Forbes”-ын шинжээчид түүний хөрөнгийг 113 тэрбум ам.доллароор үнэлж байв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.