2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Жорж Соросын шуудангийн хайрцагт тэсрэх бөмбөг байрлуулсан байжээ

АНУ-ын тэрбумтан, санхүү эдийн засагч Жорж Соросын Нью-Йорк хотноо оршдог гэрийн гаднах шуудангийн хайрцагт тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг олсон байна.

Цагдаагийн газрын мэргэжилтнүүд тэсрэх бөмбөгийг дэлбэрэхээс урьдчилан сэргийлж чадсан бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг тэсрэх бөмбөгийг гар аргаар хийсэн байсан аж.

Энэ хэргийг Ж.Соросыг онилсон этгээд үйлдсэн хэмээн Холбооны мөрдөх товчооныхон таамаглаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Эдүгээ 88 настай Ж.Сорос нь хүний эрх, ардчиллын өмгөөлөгч гэдгээрээ алдартай бөгөөд Ардчилсан намыг дэмжигчдийн нэг юм. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын сонгуулийн кампанит ажлын гол санхүүжүүлэгчдийн нэг билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.