2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Филиппинд газар хүчтэй хөдөлжээ

Ням  гарагт Филиппиний Минданао арлын эрэгт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас наад зах нь дөрвөн хүн амиа алдсан байна.  

Газар хөдөлсний улмаас 37 хүн гэмтсэн гэж “Manila Bulletin” сонинд мэдээлжээ.

Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээллээр, газар хөдлөлтийн голомт нь 1.2 сая гаруй хүн амтай Давао хотоос баруун өмнөд зүгт 59 км зайтай газар 80 км-ын гүнд байсан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.