2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Алслагдсан аймгуудад санал тоолох төхөөрөмжийг нисэх онгоцоор тээвэрлэж эхэллээ

Орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил өрнөж буй. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүрэгт ажиллан иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. Мөн нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлын хажуугаар сонгуулийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Тухайлбал,бэлтгэл ажлын хүрээнд алслагдсан аймгуудад саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг нисэх онгоцоор тээвэрлэн хүргэх ажил эхэлжээ.

Саналын хуудас хэвлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага  болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын  хяналт дор“Монгол үнэт цаас хэвлэл” компани хийж гүйцэтгэсэн гэнэ. Мөн саналын хуудас хэвлэх үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагаас гадна намуудын ажиглагчид  ажигласан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.