2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
ОУ-ын таеквон-догийн Монголын холбоо ШШГЕГ-тай хамтран ажиллахаар боллоо

 Олон улсын таеквон-догийн Монголын холбоо Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичигт:

21 аймаг дахь ШШГЕГ-ын албан хаагчдад цогц сургалт явуулах

 Тусгай бүлгийн албан хаагчидтай хамтарсан бэлтгэл зохион байгуулах

Монгол улсын шигшээ баг тамирчдыг дэмжин ажиллаж олон улсын таеквон-догийн спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлж байна.

Энэхүү арга хэмжээнд ОУТМХ-ны ерөнхийлөгч Э.ГАЛБАДРАЛ болон холбооны удирдлагууд ШШГЕГ-ын дарга, хурандаа О.АМАРСАНАА болон холбогдох газар хэлтсийн удирдлагууд оролцлоо.     

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.