2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Н.Учрал, Т.Аюурсайхан нар "сайд болохгүй" гэх үгэндээ эзэн болох уу
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газарыг нэг жил хоёр сарын дараа огцрууллаа. Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын 30 гишүүн өргөн барьж үүнийг нь сөрөг хүчин болох АН-ын 9 гишүүн, бие даагч С.Жавхлан нар дэмжсэн нь хангалт тай хүрэлцэхүйц кноп байв.

Огцруулах бичиг өргөн барьсан гишүүд дор бүрнээ “Надад албан тушаал хэрэггүй. Албан тушаалын төлөө яваагүй” гэх үгс унагасан юм. Тэр дундаа Засгийэн газрыг огцруулахад "гавъяа байгуулсан" залуу гишүүн Т.Аюурсайхан, Н.Учрал нарын нэр бүхий гишүүд хэлсэн үгэндээ эзэн байх эсэх нь тун сонирхолтой сэдэв болж байна. 

Дараагийн Ерөнхий сайд хэн байх, түүний танхимд хэн хэн багтах зэрэг намрын улстөрийн халуун үйл явдал өрнөх нь. Хэн хэлсэндээ хүрч, хэн нь буцахыг харах л үлдлээ. 



.


24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.