2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймаг тарваган тахлын идэвхтэй голомттой байна

Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд мэргэжлийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг зөвлөж байна.

Манай улсын Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

 
 
 

Эх сурвалж: НЭМГ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.