2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Сингапурт коронавирусний эсрэг биетийн цагийн дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ

Сингапурын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусний эсрэг биет байгаа эсэхийг цагийн дотор илрүүлдэг түргэн оношлуур бүтээжээ. Энэ тухай Сингапурын Үндэсний их сургуулийн дэргэдэх шинэ халдварт өвчнүүдийг судлах хөтөлбөрийн дарга, профессор Ван Линьфа мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, уг оношлуур нь ““COVID-19”-ийн вакцин гаргаж авсан тохиолдолд үр дүнтэй эсэхийг шалгах, хүн амын хэдэн хувь нь халдвар авч, хэдэн хувь нь эдгэрснийг тогтоох,  халдвар дахин дэгдсэн тохиолдолд хавьталуудыг хянах боломж олгох аж”. Судлаач мөн “ийм судалгаа явуулах нь улс орныг хорио цээрийн хатуу дэглэмээс аажмаар гарах үед маш чухал” гэдгийг тэмдэглэжээ.

Профессор Ваны тайлбарласнаар, “вирус орж ирэхэд бие организм янз бүрийн хэдэн зуун эсрэг биет боловсруулж эхэлдэг боловч бүгд вирусийг саармагжуулж чаддаггүй байна”. Харин түүний багийн бүтээсэн “оношлуур нь яг вирустэй тэмцэж буй эсрэг биетийг маш богино хугацаанд илрүүлж чаддаг аж”. “cPass” хэмээн нэрлэсэн шинэ оношлуурыг удахгүй үйлдвэрлэж, Сингапурын эмнэлгүүдэд нийлүүлэхээр болсон байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.