2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна

Сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд маргааш нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ёстой.

Намуудаас ирүүлсэн саналын дагуу  дараах цагуудад нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна. 

Тодруулбал,  МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 09.00 цагаас, МАХН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар 10.30 цагаас, Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 11.30 цагаас нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авахаар болсон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.