2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Эвслийн засгийн газрын асуудлаархи хэлэлцээрийг байгуулжээ

 Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуульд ялсан Италийн “Лига” нам болон “5 од” хөдөлгөөний удирдагчид болох Маттео Сальвини болон Луижи Ди Майо нар эвслийн засгийн газрын хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийг байгуулж, тус саналаа Италийн Ерөнхийлөгч Сержио Маттареллад танилцуулахад бэлэн байна. Энэ тухай телевизийн “Rai News 24” суваг мэдээлэв.
 
Хоёр удирдагчийн эвслийн засгийн газрын хөтөлбөрт заасан 15 зүйл заалтад авлигатай тэмцэх, хөдөлмөрийн зах зээлд шинэтгэл хийх, байгаль орчныг хамгаалах асуудлаархи арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, усны нөөцийг хувьчлахаас сэргийлэх, түүнчлэн тэтгэврийн шинэтгэлийн хүрээнд баталсан хуулийг цуцлах зэрэг заалтууд багтжээ.
 
Өнгөрсөн 3 дугаар сарын 4-нд болсон парламентын сонгуульд Италийн Ерөнхий сайд асан Маттео Сальвинийн “Лига” нам багтдаг  “Урагшаа, Итали” болон “Италийн ахан дүүс” барууны төвч үзэлт эвсэл  37 хувийн санал авч, тус улсын парламентын дээд танхим болох сенатад олонхи болсон юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.