2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар ажилласан найруулагч Б.Анар энэ том ажлын ард гарахад тусалж дэмсэн хүмүүст баярласнаа илэрхийллээ. Тэрээр "Бид "Эв мөнхийн тусгаар Монгол" үндэсний их баяр наадмыг хагас жилийн хугацаанд судалж хийж гүйцэтгэсэн билээ. Бидэнд итгэж, зөвлөж ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. 2200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж нэг дээвэр дор нэгдэн, эвийн хүчээр эвлэлдэн нэгдэж энэ ажлын ард гарлаа. Залуусын энэ нэгдлийг ойлгож дэмжиж, итгэсэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танд баярлалаа. Энэхүү алхмаараа маш олон залуучуудад урам зориг, итгэл өгсөн гэж бодож байна.

Хамт олныхоо өмнөөс энэ их ачааллын ард зовлон жаргалыг хамтдаа хуваалцдаг, багана мэт байдаг гэр бүлийн хүмүүст нь баярласан талархсанаа илэрхийлье" гэлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.