2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ

Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Нийслэл хотоос хөдөө орон нутгийг зорьсон иргэдийн урсгал, хөдөлгөөн нэмэгдсээр байгаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг, аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймээс аялал зугаалгаар яваа иргэд болон үер, усанд автаж болзошгүй эрсдэлтэй газар оршин суугаа иргэд гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж,

  • Малаа хариулах, эрэл хайгуулд гарах, амралт зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авах,
  • Үертэй гол, мөрөн, нуур, цөөрмийн усанд орохгүй байх, батлагдсан гарам, жимээр явах,
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,
  • Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.