2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Трамп, Байден нар мэтгэлцээнийг дүгнэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нар дэд Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчийнхээ мэтгэлцээнийг дүгнэжээ.

“Майк Пенс том ялалт байгууллаа” гэж Д.Трамп “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Харин Ж.Байдены хувьд “Камала Харрис бид бүгдийн бахархлыг хүлээж чадлаа” хэмээн жиргэсэн байна.

Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчид коронавирус, эдийн засаг, гадаад бодлого, арьсны өнгө, цагдаагийн байгууллагын шинэчлэлт зэрэг сэдвээр 90 минутын турш мэтгэлцсэн юм.

“CNN” сувгийн явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, 10 хүн тутмын 6 нь буюу 59 хувь нь К.Харрисыг ялалт байгуулсан гэж үзсэн бол 38 хувь нь М.Пенсийг илүү байсан гэж хариулжээ.

Д.Трамп, Ж.Байден нарын дараагийн мэтгэлцээнийг ирэх долоо хоногт Флорида муж улсын Майами хотноо явуулахаар товлоод байгаа юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.