2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Ж.Батсуурь: 21 аймагт ардчилал бөхөөгүй байна

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хоймор нутаг Хөвсгөл аймагт намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийснээр 21 аймгаа нар зөв тойрч дууслаа. Ж.Батсуурь эв нэгдлийг эрхэмлэсэн хүчирхэг Ардчилсан намыг байгуулж, улмаар ялдаг, ялалтаа баталгаажуулдаг намын дарга болно гэдгээ илэрхийлж буй. Дарга төвтэй бус гишүүн төвтэй нам болгож, анхан болон дунд шатны намын байгууллагатай нягт холбоотой ажиллаж, Ардчилсан намаа хүчирхэг олонх болгохын тулд энэхүү сунгаанд нэрээ дэвшүүлснээ онцлоод намын даргын сонгуульд дэмжихийг нийт гишүүд, дэмжигчдээсээ хүслээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.